🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳
@MGL_nomadic
Хаа ч очсон бай хүн зөвхөн өөрийгөө олж харах аж. #Зэн_Тозан
Дахиж ер нь юм юманд сэтгэл дэвсээд хүн хүний өмнөөс юм бүхэнд нь туслах гээд байдаг зангаа болиноо. Өөрөө л хохироод үлддэг хорвоо, ЛАЙ байна ...

Бороо орохоор л догдолж гүйгээд эмордог байлаа. Одоо ч даарч хөрөөд зутардаг болж дээ ... 🥲 😂
Автобусны жолооч ах шиг байнга ярьдаг хүнтэй болох юмсан гэсс ...

Анх чамайг харчихаад алдсан нэг хэсгээ олж авсан мэт л тайвширч билээ ...

Бүх зүйл эхлэл бас төгсгөлтэй. Эхэлсэн л юм чинь дуусаж л таараа. Гол нь хэр удаан үргэлжилсэн, хэр их үнэ цэнэ агуулснаар тухайн хүнд дурсамж үлдээх эсвэл оюун бодлоос нь ор тас мартагдах нь цаг хугацааны асуудал биз ээ …

Ухаантай бай, бүгдийг анзаар ... гэхдээ юу ч мэдээгүй мэт бай хэмээж ... ӨГЛӨӨНИЙ МЭНД ...

"Чи амьсгалаа авч чадахгүй болтлоо гайхсан тэр мөчийг мэдрээсэй ... Чамайг өөрчлөх мөч. Ярианыхаа дундуур түүн рүү харахад тэрний төлөө гэсэн сэтгэл гэдсэнд чинь базлах мэдрэмжийг мэдэрч үзээсэй. Мэдрэх маш их юм хорвоо ертөнцөөр дүүрэн бий. Бүгдийг нь мэдрээсэй ...” ~ Bianca…

Их мөнгөний үнэрт "найзуудын" чинь хүн чанар танигддаг юм шд гэж ...

Найзыгаа анзаармаар л юм билээ. Хэлж, ярьж, бичиж байгаа зүйлсийг нь ... "Бүгдээрээ баяртай" гэж стори хийгээд, хүн болгонд хайртайгаа хэлээд байхаар нь "энэ маань их л эморч дээ" гэж бодоод өнгөрсөн чинь сүүлчийнх нь үг байсаан.

“Хүмүүс хөгширөхөөрөө хайрлахаа больчихдог гэдэг ямар их эндүүрэл гээч. Үгүй дээ, тэд хайрлахаа больсон учраас л хөгширдөг юм." 📚 📖 ~ Габриэль Гарсиа Маркес

Үл анзаарах бүхнийг гэнэт анзаарах ... Үнэндээ сэтгэл өөдрөг үед энэ хорвоо бүхлээрээ ГОЁ ОО ...

Хүн ч тэгээд зүрх сэтгэлээ захиран жолоодоно гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. 🎬
"Хүнийг жаргаах үгэнд л битгий гуйлгачин бай, Хүссэн хэрэгтэй үед нь үгийн сайхныг битгий харамлаж бай ..." 📚 📖 ӨГЛӨӨНИЙ МЭНД ...

Амгалан тайван, хөнгөн мэдрэмж 🍃 байгалийн энэ хэмнэлд яаг тохирно. 🍃 ☀️
Хүмүүс юу ч гэж байсан хамаагүй өөрийнхөө зөв гэж бодсоноо л хий. Учир нь гарах үр дагавар нь хэзээ нэг цагт өөрийн чинь толгой дээр л ирнэ. ӨГЛӨӨНИЙ МЭНД ...

Хүндхэн өдрийн дараа бие, сэтгэлийн хөндүүрийг өвчин намдаагч шиг илааршуулдаг хүнтэй байх л хамгаас чухал. Гүүднайт 😴

“Эцэг эх нь ХӨДӨЛМӨРЛӨЖ байхад, үр хүүхдүүд нь ЗУГААЦСААР байвал, ач зээ нь ГУЙЛГА ГУЙХЫН цондон...” 📚📝 ~Япон зүйр үг

Дуртай зүйлдээ үнэнч байхад л бүх зүйл утгатай болчихдог юм доо ... Хайр дурлалд ч мөн адил 🎧

Хайрлаж буй эмэгтэй чинь сул талтай бол, тэр нь чиний хамгаалах ёстой тал юмшд ...
Нэгэн цагт гайхамшигтай гэж боддог байсан зүйлс эгэл жирийн санагдах тэр мөчлөгийг л амьдрал гэдэг юм болов уу даа ... ӨГЛӨӨНИЙ МЭНД ...

Ирээдүйн УИХГишүүд хар тамхи хэрэглээд хүн зодоо юу даа ... Танилц 2028 биш юмаа гэхэд 2032 онд сонгогдох гишүүд чинь шүү дээ ТЭД